Инфляц

Бодлогын хүү

Бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг танилцуулах сургалт, уулзалт зохион байгууллаа

 

 

“Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг танилцуулах анхдугаар семинар/воркшоп 2024 оны 3-р сарын 6,7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Семинарыг ХНХЯ-ны ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б. Алтантулга нээж, ЖАЙКА төслийн ахлах зөвлөх Чибао Хисао Суурь судалгааны тайлан буюу тулгарч буй асуудалд хийсэн дүн шинжилгээ, загвар төслийн хамрах хүрээ болон бие даасан байдлыг дэмжих арга хэмжээний ерөнхий дүр зургийг танилцууллаа.

Тус семинарт Төслийн төлөвлөлтийн ажлын хэсгийн гишүүд болон Загвар төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 2 дүүрэг, 1аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих мэргэжилтнүүд, Хөдөлмөрийн биржүүд, нийгмийн халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл 80 хүн хамрагдав.

Япон улсын “Зорилтот бүлгийн иргэдийн бие даасан байдлыг дэмжих тогтолцоо"-оос санаа авч, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон амьжиргааг дэмжиж ажиллах “бие даасан байдлыг дэмжих зөвлөх”  -ийг бэлтгэх бөгөөд, бие даасан байдлыг дэмжих зөвлөх нь бодитойгоор зорилтот бүлгийн иргэдэд хөдөлмөр эрхлэхэд чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгийг загвар төслийн хүрээнд гүйцэтгэх юм.

Энэ удаагийн сургалтаар “Бие даасан байдлыг дэмжих зөвлөх”-өөр ажиллах хүсэлтэй иргэдэд суурь судалгааны тайлан болон  ЖАЙКА болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас дэвшүүлж буй бие даасан байдлыг дэмжих арга хэмжээний талаар танилцуулж, оролцогчидтой санал солилцлоо.

Эх сурвалж: ХНХЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.