Инфляц

Бодлогын хүү

"УБТЗ" ХНН: Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд 20-30 хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна

Зам, тээврийн хөгжлийн яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тээврийн үйлчилгээг илүү ойртуулох зорилгоор салбарын хэмжээнд “Ээлтэй тээвэр” зорилтыг дэвшүүлээд буй.

Энэ хүрээнд Улаанбаатар төмөр зам ХНН нь хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн харилцааны галт тэрэгт 20-30 хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна.

Мөн хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд зориулсан "УГТАН АВАХ" үйлчилгээг захиалж, галт тэрэг хөдлөх цаг болтол амрах, халуун хоол, цайгаар үйлчлүүлэх, галт тэргэнд аюулгүй суулгаж өгөх үйлчилгээ авах боломжтой юм гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.