“Эрдэнэс Тавантолгой” ХК гуравдугаар сарын 19-нд Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжлаа . Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй цахим арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 143.7 ам.доллароос эхлэн дуудаж, 160.2 ам.долларт хэлцэл хийлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 519 сая ам.долларын үнэлгээ бүхий 4 сая тонн нүүрсийг биржээр борлуулав.
Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр биржийн арилжаа хийдэг байсан бол өнөөдөр БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг амжилттай зохион байгуулснаар экспорт болон тээврийн хувьд шинэ гарц бий болж, нүүрсний экспорт нэмэгдэх боломж бүрдлээ.
Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК
Нийт сэтгэгдэл (0)