-Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
-Үерийн аюултай бүс нутгаас нүүх
-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
-Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
-Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
Нийт сэтгэгдэл (0)