Улсын хэмжээнд биеийн тамир, спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын 13 сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээрт нийт 4700 орчим сурагч суралцаж, 457 багш, ажилтан ажиллаж, хичээл сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна.
Биеийн тамир, спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд жил бүр хамтарсан зөвлөгөөн хийж, ажлын үр дүнгээ ярилцдаг.
Энэ хичээлийн жилд өсвөрийн тамирчин бэлтгэдэг байгууллагууд, спортын холбоодын удирдах ажилтан, багш, дасгалжуулагчдыг оролцуулан "Хүүхдийн спорт-Олимпийн боловсрол" сэдвийн дор өргөтгөсөн байдлаар зохион байгуулж байна.
Зөвлөгөөн 2024 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)