ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас нийслэлийн хүрээний Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалтыг энэ сарын 28-29-ний өдрүүдэд НОБГ-т зохион байгуулж байна.
Сургалтад нийслэл, дүүргийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын 40 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.
Сургалтаар гамшгаас хамгаалах эрхзүйн баримт бичиг, гал түймрийн улсын хяналтын нөхцөл байдал, анхаарах асуудал, цахилгаан байгууламжийн аюулгүй байдал, хийн хангамжийн аюулгүй байдал, гал түймрийн хэрэг бүртгэл сэдвийн хүрээнд ОБЕГ, ШУТИС-ийн нийслэлийн прокурорын газрын холбогдох мэргэжилтэн, судлаачид мэдээлэл өгч байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)