2024 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөс цэвэрлэх ажилд нийт 33 байгууллагын 900 гаруй зам талбайн үйлчлэгч, 90 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэл ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 5320 тн давс, 5746 тн бодисын бодит үлдэгдэлтэй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)