Инфляц

Бодлогын хүү

Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна

Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

 

Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж:

 

-гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах

 

-хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх

 

-гэрлийг олон цагаар асаахгүй байх

 

-гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах

 

-халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах

 

-тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.