Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа "Соёолж молл болон Их наяд" худалдааны төвд энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тус үзэсгэлэн худалдаанд түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үйлдвэрийн үнийг санал болгож байна.
Нийт сэтгэгдэл (0)