Инфляц

Бодлогын хүү

КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА

Ж.Мишээлийн хөгжмийн урлагийн салбарт гарамгай амжилт гаргаж, улс үндэстнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Казахстан улсын Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаевын зарлигаар Достык II зэргийн одонгоор шагнажээ. Дээрх шагналыг Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс зөвлөх Ерлан Карин гардуулан өгсөн байна. Silk Way Star хөгжмийн уралдаан нь олон улсын төсөл төдийгүй ард түмний дундах нөхөрлөл, жинхэнэ бүтээлч байдлын индэр болсныг шагнал гардуулах үеэрээ тэр онцолсон юм.

Silk Way Star нь Казахстаны олон улсад хамгийн их үзэлттэй шоуны нэг болсон бөгөөд зөвхөн финалын шатны тоглолтыг 120 сая хүн үзсэн гэж мэдээлж байгаа юм.

Арван шат үргэлжилсэн тус уралдааныг олон нийтийн сүлжээнд дэлхийн 43 орны 143 сая гаруй үзэгчид давхардсан тоогоор 300 сая гаруй удаа үзсэн байна.

Мөн финалын шатанд шалгарсан бусад оролцогчид болон зохион байгуулагчдыг Төрийн тэргүүний талархлаар шагнажээ. Ийнхүү өндөр үнэлж, хүндэтгэл үзүүлсэнд нь Казахстан улсын Төрийн тэргүүнд баярлаж буйгаа оролцогчид болон зохион байгуулагчид илэрхийлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.