Инфляц

Бодлогын хүү

УИХ-ын дарга Г.Занданшатар Эх орончдын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Ардын нам байгуулагдсаны түүхт 101 жилийн ой, Эх орончдын баярын мэндийг Монголынхоо иргэд, олон түмэн, журмын нөхөддөө өргөн дэвшүүлье.

Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын намыг үүсэн байгуулсны 101 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг 2004 оноос хойш "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн юм. ХХ зууны эхэнд Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдсан бөгөөд 1920 оны зургаадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, МАН байгуулах шийдэлд хүрчээ.

1921 оны энэ өдөр тус бүлэг нууцаар хуралдан Монгол Ардын намыг албан ёсоор байгуулсан байна. 2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан юм. 2010 оны 11 дүгээр сард МАХН хуучин нэрээ сэргээж, МАН болох шийдвэр гаргасан билээ.  Сайхан эх орон минь үеийн үед үүрд мөнх хөгжин бадартугай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.