Францын жүдогийн эрэгтэйчүүдийн баг Монголд хамтарсан бэлтгэл хийхээр ирээд байгаа билээ. Тус багийг Францын жүдо бөхийн насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч олимп, дэлхийн медальт Кристоп Гаглиано ахалж буй ажээ.
Тэд Монголын шигшээ багтай 14 хоног бэлтгэл хийх хүсэлт ирүүлээд байгаа ч бэлтгэлийн хугацааг сунгаж магадгүй байгаа аж.
Өчигдөр Монголд ирсэн тэд өнөөдрөөс хамтарсан бэлтгэлдээ гарсан байна.
Нийт сэтгэгдэл (0)