Инфляц

Бодлогын хүү

Nike компани Оросыг бойкотлоход нэгдэв

ОХУ-ын онлайн худалдан авагчид Nike-ийн бүтээгдэхүүнүүдийг вэбсайт эсвэл аппликейшин ашиглаж худалдан авах боломжгүй болжээ.

Мягмар гарагт Nike-ийн вэбсайт дээр гарсан мэдэгдэлд Орос улсад хүргэлтийн үйлчилгээг хангах боломжгүй гэж мэдэгджээ. Энэ шийдвэр нь Украинд түрэмгийлсэн Оросыг шийтгэх гэсэн АНУ-ын компаниудын алхамуудын нэг болж байгаа юм байна.

Украины парламентын гишүүн Лесия Василенко твиттер хуудсандаа Nike, мөн Apple, Amazon зэрэг компаниудын шинэ хязгаарлалт нь "хувийн компаниуд Оросын эсрэг хориг арга хэмжээ авч болдгийн гайхалтай жишээ" гэжээ.

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.