Apple болон,Google, Ford, Harley-Davidson, Exxon Mobil зэрэг Америкийн алдартай компаниуд Оросыг Украин руу довтолсон гэж зэмлэж, эсэргүүцлээ илэрхийллээ.
Мягмар гарагийн орой Apple ОХУ-д iPhone болон бусад бүтээгдэхүүний борлуулалтаа зогсоож, Украин дахь энгийн иргэдийг хамгаалах үүднээс газрын зургийн аппликиейшинд өөрчлөлт оруулж байгаагаа мэдэгдлээ. Google зэрэг технологийн фирмүүд Оросыг төрийн хэвлэгчдийн мэдээнээсээ хассан бөгөөд мотоцикль үйлдвэрлэгч Harley-Davidson Inc унадаг дугуйныхаа тээвэрлэлтийг түр зогсоов.
Оросын хамгийн том гадаад хөрөнгө оруулагч BP-ийн алхмыг дагаж Сахалин-1 компаниас гарах арга хэмжээ авч байна. Олон корпораци Оросыг буруушааж буйгаа тодорхой илэрхийлж буй бөгөөд “Украинд халдан довтолсонд бид гүнээ санаа зовж шаналж байгаа бөгөөд хүчирхийллийн улмаас зовж шаналж буй бүх ард түмэнтэй хамт байна” гэж Apple мэдэгдлээ. Эх сурвалж: reuters.com
Сэтгүүйлч М.Амина
Нийт сэтгэгдэл (0)