Орос, Украины төлөөлөгчид Даваа гарагт Беларусьт эхний уулзатаа хийсэн билээ. Тэрхүү уулзалтаар тодорхой үр дүнд хүрээгүйг талууд онцолсон байдаг.
Тэгвэл тэд маргааш 2 дахь уулзатаа хийхээр товлоод байгааг дэлхийн хэвлэлүүд бичиж байгаа.
Энэ удаад талууд Беларусь-Польшийн хилийн “Беловежская пуща” цэцэрлэгт хүрээлэнд уулзах төлөвтэй байгаа гэдгийг Оросын “Ria Novosti” агентлаг мэдээлээд байгшаа аж.
Энэ талаар В.Путны туслах, төлөөлөгчдийн тэргүүн В.Мединский “Орос, Украин хоёр дахь үе шатны хэлэлцээ хийх газраа тохиролцсон. Оросын арми Украины төлөөлөгчдийг Украины нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх аюулгүй коридор байгуулсан” гэсэн байна.
Энэ удаад талууд гал зогсоох боломж болон бусад асуудлаар хэлэлцэх тухай тэрбээр мөн хэлсэн байна.
Эх сурвалж: “Ria Novosti”
Нийт сэтгэгдэл (0)