“Бээжин 2022” Өвлийн Паралимпын наадмын нээлт энэ сарын 4-нд болно. Манай улсаас энэ удаагийн наадамд 3 тамирчин оролцоно. Гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд, Ц.Дашдорж, пара уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг өрсөлдөх юм.
ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар гуравдугаар сарын 7-нд 20 км зайд сонгомол техникээр, 9-нд спринт зайд, 12-нд 12,5 км зайд тэших техникээр уралдана.
Энэ удаагийн Паралимпын наадамд 51 улсын тамирчид оролцох мэдээтэй байсан ч 48 улсын баг тамирчид өрсөлдөхөөр болжээ.
Нийт сэтгэгдэл (0)