Хятад улсын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын ахлагч Гүө Вэйминь хэлэхдээ "Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын үр дүн нь Хятадын үндэсний нөхцөл байдал, шинжлэх ухааны хууль тогтоомжид нийцэж, хүн төвтэй засаглалын үзэл баримтлалыг агуулсан социалист тогтолцооны давуу талыг харуулж чадсан байна.
Хятад улс цар тахлын эсрэг зөв бодлого баримталж чадсан учраас эдийн засгийн өсөлтийг сэргээж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн үндсэн тогтвортой байдлыг хангахад тэргүүлсэн гэлээ. Үүний зэрэгцээ Хятад улс дэлхийн 120 гаруй улс орон, олон улсын байгууллагад 2 тэрбум 100 сая гаруй тун вакцин нийлүүлсэн бөгөөд Хятадын тусламж нь олон улсын хамтын нийгэмлэгт цар тахлын нөлөөг даван туулж, хэв журмыг аль болох хурдан сэргээхэд тусалж байна" гэжээ.
Нийт сэтгэгдэл (0)