ОХУ-ын гимнастикч Иван Кулиак Катарын Доха хотод болсон Гимнастикийн дэлхийн цомын тэмцээний медаль гардуулах ёслолд оролцохдоо үндэсний дайны бэлгэ тэмдгийг өмсгөлдөө наасан хэргээр шалгагдаж байна.
Тодруулбал Украйны Иллия Ковтуны дэргэд зогсохын тулд индэр дээр гарахын өмнө цагаан өнгийн дайныг дэмжсэн "Z" тэмдгийг цээжиндээ наасан гэж буруутгагдаж байна.
"Z" үсэг нь Оросын Украиныг эзлэн түрэмгийлсэнийг илэрхийлсэн тэмдэг болсон бөгөөд мөргөлдөөнийг дэмжигчид болон Владимир Путиныг дэмжигчид зүүдэг ба одоогоор Оросын хотууд болон цэргийн машинуудыг бүхэлд нь бүрхсэн байгаа юм.
Эх сурвалж: BBC
Нийт сэтгэгдэл (0)