Инфляц

Бодлогын хүү

Бүргэдийн баяр нөгөөдөр болно

“Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022” наадмыг Улаанбаатар хот, Түргэний аманд байрлах “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв”- д энэ сарын 12-ны өдөр зохион байгуулна.

Анх үндэстний цөөнх болсон казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор энэ наадмыг 2000 оноос зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

Бүргэдийн баяраар бүргэдчид бүргэдээ хэрхэн сургасан байдлыг шалгаруулах үзүүлбэр, казахын ард түмний уламжлалт тоглоом көкпар буюу тулам булаалдах тэмцээн, урлагийн тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, олон үндэстэн ястны хувцас шалгаруулах, бүргэдээр ан бариулах шувуулахуйн үзүүлбэрүүдийг үзүүлдэг.

Мөн үйл ажиллагааны хүрээнд "Аялал жуулчлал ба Бүргэдийн баяр" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 11-нд зохион байгуулах юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
2 0 1 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.