Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Б.Нарантуяа Энэтхэгийн тамирчныг буулган авснаар хүрэл медалийн болзол хангалаа. Б.Нарантуяа мөнгөн медалийн төлөө Тайландын тамирчинтай тоглох юм. Тэрбээр тус улсад болсон ДАШТ-ий шилдэг наймд шалгарсан байна. Энэ сарын 1-нд эхэлсэн тэмцээн 19-нд өндөрлөнө.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Нийт сэтгэгдэл (0)