Канье Уэст 6.6 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд энэ нь түүнд Америкийн хамгийн баян хар арьст хүн гэх цолын эзэн болох болзлыг хангаад байна.
Түүний эхнэр Ким Кардашиан нэг тэрбум хүрэхгүй долларын хөрөнгөтэй.
Тэдний салалт эцэслэн шийдэгдвэл Канье Уэст тус улсын хамгийн баян хар арьст хүн хэвээр байх уу? Эсвэл Ким түүний цолыг бас мөнгөтэй нь аваад одох уу гэдэг асуулт үлдээд байна.
"Page Six" сэтгүүлд бичсэнээр түүний эхнэр Ким Кардашиан репперээс салах өргөдлөө өгсөн байгаа юм байна.
"Yahoo Entertainment" Канье Уэстийг одоо 6.6 тэрбум долларын хөрөнгөтэй гэж мэдэгджээ. Энэ нь түүний хөрөнгөний дээд амжилт юм байна.
Нийт сэтгэгдэл (0)