2022 оны талбайн улирлын нээлтийн тоглолт Үндэсний дээд лигийн аварга “Атлетик-220” болон Үндэсний дээд лигийн дэд аварга “Улаанбаатар” клубын хооронд энэ сарын 11-нд болно.
Тус хоёр клуб нь 2020 онд Үндэсний лигийн 1-р тойрогт учраа таарч, “Атлетик 220” гурван оноогоор хожиж байсан бөгөөд хоёр жил дараалан Монголын хөл бөмбөгийн холбооны "Hisense" үндэсний дээд лигт түрүүлж байсан туршлагатай баг аж.
Тэгвэл МХБХ-ны 2021 оны улирлыг нээж “Атлетик 220”, “Улаанбаатар” клубүүд “Супер цом”-ын төлөө тоглоход “Улаанбаатар клуб хожиж байсан удаатай юм.
Нийт сэтгэгдэл (0)