НҮБ-ын Хүүхдийн сан Украины хүн амд туслахын тулд 400 сая евро цуглуулах шаардлагатай гэж үзсэн талаар Европын хэвлэлүүд мэдээлжээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн Европын бүсийн товчооны дэд захирал Филипп Кори Украинд үүссэн хүмүүнлэгийн хямралын улмаас яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн байна.
Кори “Бид багуудаа дайчлах хэрэгтэй, Украинчуудад тусламж авах нь улам бүр хэцүү болж байна. Украин дахь байлдааны ажиллагаа зогсохгүй бол Украины дүрвэгсдийн тоо 4 сая хүнд хүрч магадгүй гэжээ.
Эх сурвалж: INTERFAX
Нийт сэтгэгдэл (0)