Инфляц

Бодлогын хүү

Польш Орост үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо Украинд өгөх саналыг АНУ няцаалаа

НАТО-гийн холбоотон Польш нь Орост үйлдвэрлэсэн "Миг-29" сөнөөгч онгоцнуудаа Герман дахь АНУ-ын баазад шилжүүлэн өгөх гэнэтийн саналыг АНУ няцаалаа.

Польшийн саналын талаар Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби одоогийн байдлаар энэ талаар бодит мэдээлэл тодорхойгүй байна. Бид Польш болон НАТО-гийн бусад холбоотнуудтайгаа энэ асуудал болон ложистикийн хүндрэлтэй асуудлуудын талаар үргэлжлүүлэн зөвлөлдөх болно. Гэхдээ Польшийн саналыг хэрэгжүүлэх боломжтой гэдэгт бид итгэхгүй байна гэжээ.

Польшийн Гадаад хэргийн яам Мягмар гарагт "Миг-29" онгоцнуудаа Герман дахь Рамштайн баазад байрлуулж, АНУ-ын мэдэлд өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдэв. Энэ нь байлдааны нисэх онгоцтой эвслийн бусад гишүүдийг ч мөн адил шийдвэрт уриалсан үйлдэл болоод байна.

АНУ-ын Төрийн департаментын 3-р дипломатч хэлэхдээ, Польшийн санал АНУ-ыг гайхшрууллаа гэжээ. 

 Эх сурвалж: https://www.reuters.com/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.