Хятад улсаас усан доорх археологийн судалгаагаар олдсон хамгийн том бөгөөд хамгийн сайн хадгалагдсан модон хөлөг онгоцны живсэн "Хөх мөрний ам No2" эртний хөлөг онгоцыг шүүж авах ажиллагааг 3 дугаар сарын 08-ны өдөр албан ёсоор эхлүүлэв. Ийнхүү "Хөх мөрний ам No2" эртний хөлөг онгоцны археологи, соёлын дурсгалыг хамгаалах ажил зэрэг эхэлжээ.
Эртний хөлөг онгоц "Хөх мөрний ам No2" нь Чин гүрний Тунжийн үеийн худалдааны хөлөг онгоц байв. Одоогоор Шанхайн Чунмин, Хэнша арлын зүүн хойд хэсэгт орших Хэншагийн усан дор байгаа бөгөөд эртний хөлөг онгоцны их бие нь далайн ёроолд 5.5 метрийн гүнд булагджээ. Археологийн судалгаагаар Чин гүрний үеийн эртний хөлөг онгоц 38.5 метр урт, төв хэсэгтээ 7.8 метр өргөнтэй болохыг тогтоожээ.
Шанхай хот эртний модон дарвуулт завийг шүүж авахын тулд "соёлын дурсгалыг хамгаалах муруй цацрагт контактгүй ерөнхий шүүн авах технологи" ашиглана гэж мэдээлэв. Эртний "Хөх мөрний ам No2" хөлөг онгоцыг шүүн авах усан доорх археологийн ажиллагаа 2022 онд дуусах төлөвтэй байна.
Нийт сэтгэгдэл (0)