Инфляц

Бодлогын хүү

Орос: Бид эрчим хүчийг хааш нь чиглүүлэхээ мэдэж байгаа

Барууны орнууд ОХУ-аас нийлүүлэх эрчим хүчний хангамжийг тасалбал Орос-Германы хийн гол хоолой хаагдаж, нэг торх газрын тосны үнэ 300 гаруй ам.долларт хүрч болзошгүй  байгаа аж. Энэ тухай АНУ-ын ахлах сайд өнгөрсөн Даваа гаригт мэдэгдсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен "Вашингтон болон Европын холбоотнууд Оросын газрын тосны импортыг хориглох талаар хэлэлцэж байна" гэж мэдэгджээ. Үүний дараа газрын тосны үнэ нэмэгдсэн байна. Энэ нь 2008 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт аж.

Харин ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч А.Новак төрийн мэдэгдэл хийхдээ  "Үнийн өсөлтийг урьдчилан таамаглах аргагүй. Нэг торх газрын тосны үнэ 300 ам.долларт хүрнэ. Оросын газрын тосноос татгалзвал дэлхийн зах зээл сүйрлийн ирмэгт хүрнэ... Газрын тосны хэмжээгээ нөхөхөд нэг жил гаруй хугацаа Европт шаардагдах бөгөөд маш өндөр үнэ төлөх нь ч тодорхой. Оросоос эрчим хүч авахыг хүсэхгүй байвал дураараа бол. Бид эрчим хүчийг хааш нь чиглүүлэхээ мэдэж байгаа” гэсэн байна. 

Орос украины асуудлын улмаас ОХУ-д  үйл ажиллагаа явуулдаг брендүүд ч салбаруудаа татан буулгасан. Харин үүнийг "ОХУ бол маш том зах зээл.  Брендүүд өрсдөө л том алдагдал хүлээнэ" гэсэн байв.

Тэгвэл "Ройтерс" агентлагийн мэдээлснээр "АНУ-ын “McDonald's” сүлжээ ОХУ дахь салбаруудаа түр хугацаанд хааснаар сард 50 сая ам.долларын алдагдал хүлээнэ" гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
1 0 0 0 1 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.