Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Германы Bild сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр энэ ярилцлагадаа Владимир Путинтэй тууштай буулт хийх замаар л дайныг зогсооно хэмээн ярьсан байна.
Мөн Зеленский ярилцлагадаа “Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ тавиагүйд Герман улсыг, ноён Шольц болон түүний Засгийн газрыг буруушаахыг хүсэхгүй байна. Канцлерийн Засгийн газрыг ард түмэн сонгосон. Би үүнд тэвчээртэй хандах ёстой гэж бодож байна. Герман биднийг дэмжсэн зарим алхмууд, Хойд урсгал 2, хориг арга хэмжээ гэх мэтийг бид харж байгаа. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан, дайн хэрхэн өрнөж, хичнээн олон хохирогч гарч ирж байгааг бид харж байна. Одоо бидний хувьд минут бүр үнэ цэнэтэй” байна хэмээн дурджээ.
“Дэлхийн эрчим хүчний үнэ өсч байхад Герман Оросын хий, нефтийг бойкотлох нь Украины Ерөнхийлөгчийн хувьд яагаад ийм чухал болох”-ыг асуусан асуултад Зеленский “Дайны үед мөнгө хэмнэхийн тулд ямар нэгэн шинэчлэл, дүрэм журам, баяр ёслолын талаар бодох шаардлагагүй. Хий, цахилгааны үнэ өсөх болно, өндөр татвар ч ирнэ, гэхдээ энэ бүхэн арилна гэсэн бол,
Украины Ерөнхийлөгч “Донбасст тусгаар тогтнох эрх өгч, энх тайвны төлөө Крымийг Оросын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна уу” гэсэн асуултад “Энд асуулт бол би юу өгөх вэ гэсэн асуудал биш. Хэлэлцээ болгондоо миний зорилго бол энх тайвныг тогтоох явдал юм. Оростой дайтаж, бас зарим алхам хийхэд бэлэн байна” гэж хариулжээ.
Мөн Зеленский Буулт хийхэд бэлэн байна, тэд ч бас буулт хийх хэрэгтэй. Энэ бол бидний энэ байдлаас гарах цорын ганц арга зам. Ерөнхийлөгч нар хараахан шууд харилцаж амжаагүй байна. Хоёр Ерөнхийлөгчийн шууд хэлэлцээ хийсний дараа л бид энэ дайныг зогсоож чадна” хэмээн дүгнэжээ. Түүнчлэн Владимир Зеленский Мариуполь дахь амаржих газарт агаарын цохилт өгсний үр дагаврын талаар ярьсан тухай Focus мэдээлээд байна.
Нийт сэтгэгдэл (0)