Инфляц

Бодлогын хүү

Урд хөршийн хэрэглээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувь өссөн байна

2022 оны 2 дугаар сард Хятадын хэрэглээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувь өссөн байна.  Үүний дотор хот 1 хувь, хөдөө орон нутагт 0.5 хувь өссөн байна. Хүнсний үнэ 3.9 хувь, хүнсний бус барааны үнэ 2.1 хувь, өргөн хэрэглээний барааны үнэ 0.7 хувь, үйлчилгээний үнэ 1.2 хувь өссөн байна. Хятадын хэмжээнд 1-2-р сарын дундаж хэрэглээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувь өссөн байна.

Хоёрдугаар сард Хятадын хэрэглээний үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн байна. Үүний дотор хот 0.6 хувь, хөдөө орон нутагт 0.6 хувь, хүнсний үнэ 1.4 хувь, хүнсний бус барааны үнэ 0.4 хувь, өргөн хэрэглээний барааны үнэ 1.0 хувь өссөн бөгөөд үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.