Инфляц

Бодлогын хүү

АНУ-д инфляци рекорд тогтоож, Жо Байден шалтгааныг нь Оросын эсрэг хоригтой холбон тайлбарлав

АНУ-д инфляцийн рекорд тогтоож, сүүлийн 40 жилд байгаагүй үнийн өсөлт явагдаж байна. Ерөнхийлөгч Жо Байден эдийн засагт нүүрлэсэн үзэгдлийг Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдтэй холбон тайлбарлаж, энэ өсөлт хориг арга хэмжээнүүдтэй холбоотой, Орост бид илүү өндөр үнэ төлж байна гэжээ.

АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр, өнгөрсөн хоёрдугаар сард хэрэглээний барааны үнэ 0.8 хувиар өссөн байна. Энэ нь 40 жилийн өмнөх дээд амжилт бөгөөд 1982 оны 1 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

ОХУ Украиныг цэрэггүй болгохын тулд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан АНУ 3 дугаар сарын 8-нд Оросын эрчим хүчний тээвэрлэгчдэд импортын хориг тавьсан юм.

В.Путин 3 дугаар сарын 10-нд Засгийн газрынхаа төлөөлөгчидтэй уулзахдаа “Орост тавьсан хоригийг АНУ урьд өмнө байгаагүй үнийн өсөлттэй холбох үндэслэл байхгүй. Оросын нефтийн нийлүүлэлт АНУ-ын зах зээлд 3 хувиас хэтэрдэггүй учраас ач холбогдол багатай” гэж мэдэгдээд Вашингтон өөрийн алдааны үр дүнг Москвагаас хайж, буруутгахыг оролдож байна” хэмээн мэдэгджээ.

Мөн Путин АНУ-ын эрх баригчид “Өөрсдийн ард түмнээ дахин хуурахын тулд эдгээр шийдвэрийнхээ ард нуугдаж байна"  байна. 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
1 1 0 1 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.