Тун удахгүй цэргийн баяр болно. Уг баярыг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчид “Хаадын хаан андгай” жүжгийг тоглох ажээ. Тус жүжгийг 2021 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-н буюу их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр үзэгч олондоо өргөн барьсан билээ.
Түүхээс сэдэвлэсэн уг жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулж Чингис хааны дүрд шинэхэн гавьяат Г.Амгаланбаатар, Жамухын дүрд М.Түвшинхүү Бөртэ хатанд залуу жүжигчин Г.Номин, Өүлэн эхэд МУГЖ Ж.Оюундарь нар тоглосон байна.
Нийт сэтгэгдэл (0)