Украинд аюулгүй байдлын нөхцөл байдал сайжирч байгаа тул гадаад орны Элчин сайдын яамд Украины нийслэл Киев хот дахь үйл ажиллагаагаа сэргээж, үүд хаалгаа аажмаар нээж байна гэж ВВС дамжууллаа. Өчигдөр буюу тавдугаар сарын 2-нд Унгар, Дани улс Киев дэх дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг сэргээсэн тухайгаа зарлав.
Британийн Элчин сайдын яам үйл ажиллагаагаа хараахан эхлүүлээгүй байгаа ч удахгүй хаалгаа нээнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. Их Британи улсаас Украинд суугаа Элчин сайд Мелинда Симмонс өнгөрөгч амралтын өдөр Киевт буцаж ирсэн бөгөөд энэ тухайгаа тэрбээр "онцгой үйл явдал" гэж тодорхойлсон байна.
АНУ дипломатуудаа Украины нийслэл рүү буцаагаагүй байгаа ч АНУ-ын төлөөлөгчид энэ сарын сүүл гэхэд Киевт буцаж ирнэ гэж өнөөдөр мэдэгдэв.
Эх сурвалж: ВВС
Нийт сэтгэгдэл (0)