Инфляц

Бодлогын хүү

Украин Азовсталь үйлдвэрээс шархадсан 264 цэргээ гаргаж, эмнэлэгт хүргэлээ

 

 

Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрт хоёр сар гаруй хугацаанд гацсан хэдэн зуун цэргээ нүүлгэн шилжүүлжээ.

Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар хэлэхдээ, хүнд шархадсан 53 цэргийг Оросын дэмжлэгтэй босогчдын мэдэлд байгаа Новоазовск хотод аваачсан байна.

Түүний хэлснээр өөр 211 хүнийг хүмүүнлэгийн коридор ашиглан босогчдын хяналтад байдаг өөр нэг хот болох Оленовка руу нүүлгэн шилжүүлсэн байна.

Шархадсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх тохиролцоонд хүрсэн гэж ОХУ өмнө нь мэдэгдсэн.

Даваа гарагийн орой бүслэлтэд байгаа үйлдвэрийн дор нуугдаж байсан Украины дайчдыг тээвэрлэж явсан арав орчим автобус өмнөд нутгийн боомт хот дахь асар том аж үйлдвэрийн талбайгаас гарч явахыг харсан гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

Мөн Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Азовсталаас нүүлгэн шилжүүлж буй Украины цэргүүдийг шархадсан гэж үзэж буй бичлэгийг нийтэлжээ.

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.