Инфляц

Бодлогын хүү

Германы инфляц бараг хагас зуун жилийн дээд түвшинд хүрч өсөв

 

Германы инфляц тавдугаар сарын эцсийн байдлаар 8.7 хувьд хүрч өссөн нь 1974 оноос хойш тохиогоогүй өндөр өсөлт болсныг тус улсын Статистикийн хороо мэдээллээ. Орос болон Украины дайнаас хойш эрчим хүч болон хүсний үнэ ихээхэн өссөн нь ерөнхий инфляц өсөхөд нөлөөлсөн байна. Хамгийн сүүлд 1973-1974 оны өвөл эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт, газрын тосны үнийн хямралтай холбоотойгоор тус улсын инфляц дээрх түвшинд хүрч өсч байжээ.

Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар тус улсын инфляц 7.8 хувьд хүрснээр сүүлийн 40 жилд байгаагүй өндөр өсөлтөд хүрсэн. Тухайн үед Ройтерс агентлагийн шинжээчид тус улсын инфляцыг тавдугаар сард 8 хувьд хүрнэ хэмээн байсан ч бодит гүйцэтгэл ийнхүү шинжээчдийн таамгийг давсан байна.

Германы статистикийн хорооны мэдээлснээр эрчим хүчний үнэ тавдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахда 38.3 хувиар, хүнсний үнэ 11.1 хувиар өсчээ.

Нийлүүлэтийн сүлжээний саатал түүнээс үүдэлтэй хүнсний үнийн өсөлт нь ирэх есдүгээр сар хүртэл инфляцын өсөлтөд дарамт учруулсаар байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: CNBC

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.