Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ 2022 оны есдүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 01.00 цагаас виртуал хэлбэрээр танилцууллаа. Энэ үеэр тус компани Iphone 14 гар утас болон экстрим спортын үед ашиглах боломжтой Watch Ultra-г танилцууллаа.
Шинэчлэгдсэн I phone 14 болон I phone 14 plus, I phone 14 pro, I phone 14 promax гар утсууд нь хиймэл дагуулаар дамжуулан сүлжээгүй үед яаралтай тусламжийн дуудлага илгээх чадвартай. Мөн хиймэл дагуулаар холбогдон автомашины осол илрүүлэгч технологитой болсноороо давуу талтай. Ухаалаг утасны хамгийн хурдан чип болон A16 Bionic чипээр тоноглогджээ.
Камерын хувьд 48 мегапиксел бөгөөд өмнөх хувилбараасаа 65 хувиар илүү том мэдрэгчтэй болжээ. Мөн action mode буюу дүрс тогтворжуулагчаар ямар ч нөхцөлд илүү өндөр чанартай дүрс бичлэг авах боломжтой болжээ.
I phone 14-ийн бүх цувралын хамгийн гол давуу тал нь яаралтай тусламж үзүүлэх боломжтой аюулгүй байдлын шинэ боломжууд болж байна. Энэ нь 256Gs хүртэлх G хүчний хэмжилтийг илрүүлэх чадвартай хоёр цөмт хурдатгал хэмжигч, шинэ өндөр динамик хүрээний гироскоп юм. Ингэснээр I phone хүчтэй доргилтыг мэдэрч, автомашины ноцтой ослын үед хэрэглэгч ухаангүй болсон байсан ч яаралтай тусламжийн үйлчилгээ рүү автоматаар залгах юм. Мөн сүлжээ хязгаарлагдмал үед сансрын хиймэл дагуул ашиглан яаралтай тусламж дуудах боломжтой зэрэг нь хамгийн чухал давуу тал болжээ.
“Far out” нэртй арга хэмжээний үеэр танилцуулсан бас нэг бүтээгдэхүүн нь Apple Watch series 8 байсан бөгөөд өмнөх загваруудаас илүү бат бөх дизайнтай. Apple watch нь мөн л гэнэтийн осол илрүүлэлтийн технологитой. Мөн олон улсын роуминг, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийг мөшгөх боломжтой болжээ. Ус, тоосны хамгаалалт, хагарлын эсэргүүцлүүд нь сайжирсан бөгөөд low power mode нь тус цаганд 36 цаг цэнэгээ барих боломжийг олгожээ. Apple watch series 8 нь 100 хувь дахин боловсруулагдсан хөнгөн цагаанаар хийгдсэн бөгөөд 4 өнгөний сонголттой, 2 төрлийн оосортойгоор танилцуулагдав.
Түүнчлэн энэ үеэр AirPods Pro 2 чихэвчийг танилцууллаа. шинэ чихэвч нь H2 нэртэй шинэ чип, дууны сарнилт багатай аудио гаралт, дууны далайц нэмэгдүүлэх шинэ боломж зэргийг өөртөө агуулжээ.
Нийт сэтгэгдэл (0)