Инфляц

Бодлогын хүү

Украин улс дүрвэсэн иргэддээ буцаж ирэлгүй, гадаадад өвөлжихийг зөвлөжээ

Дайнаас зугтан эх орноосоо дүрвэсэн иргэддээ энэ өвлийг гадаадад өнгөрөөхийг Украины эрх баригчид зөвлөжээ.

Оросын талаас тус улсын эрчим хүчний дэд бүтцийг бөмбөгдөж, устгах ажиллагаа явуулж байгаатай холбоотой ийм зөвлөмж өгсөн байна.

“Би иргэддээ битгий буцаж ир гэж хэлмээр байна. Бидэнд энэ өвлийг тэсэж давах нь маш чухал болоод байна” гэж Украины засгийн газрын шадар сайд Ирина Верещук өчигдөр үндэсний телевизээр ярихдаа хэлжээ.

Аравдугаар сарын 8-ны өдөр Крымийн гүүр халдлагад өртсөний дараа Оросын арми Украины эрчим хүчний дэд бүтцүүдийг устгах ажиллагааг тасралтгүй явуулж эхэлсэн юм.

Үүний улмаас Украины олон бүс нутагт цахилгаан, дулаан болон цэвэр усны хангамж тасалдаад байна.

Украины эрчим хүчний системийн 40 хүртэл хувь Оросын агаарын цохилтын улмаас гэмтэж, сүйрсэн тухай Киевийн эрх баригчид мэдээлж байгаа.

Хэрвээ гадаадад дүрвэсэн иргэд эх орондоо буцаж ирвэл эрчим хүчний систем нь ачааллаа даах боломжгүй болохыг Верещук сайд анхааруулсан юм. Одоогоор Украин даяар нэг сая гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болоод байна.

Нийслэл Киев хотыг оролцуулаад нийт 10 бүс нутагт цахилгааны хязгаарлалт тогтоосныг Украины эрчим хүчний түгээлтийг хариуцдаг Укрэнерго компани энэ долоо хоногийн эхээр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Aljazeera

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.