Инфляц

Бодлогын хүү

Өмнөд Солонгосын зэвсгийн экспортын хэмжээ энэ жил $13 тэрбумд хүрчээ

Энэ оны эхний есөн сарын байдлаар Өмнөд Солонгос улс $13 тэрбумын зэр зэвсэг экспортлоод байгааг тус улсын батлан хамгаалах яам өнөөдөр ерөнхийлөгч Юн Сүк Ёлд танилцуулжээ.

Зэвсгийн экспортын улс орны эдийн засагт үзүүлсэн дам нөлөөг $26 тэрбум гэж үнэлсэн байна.

Энэ онд тус улсын зэвсгийн үйлдвэрүүд Польш тэргүүтэй хэд хэдэн улсад K9 өөрөө явагч их буу, K2 байлдааны танк, FA-50 хөнгөн нисэх онгоц зэрэг олон төрлийн зэвсэг техникийг нийлүүлсэн юм.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын зэвсгийн экспортын хэмжээ $7.25 тэрбум байсан бол түүний өмнөх жилүүдэд дунджаар $3 тэрбумд хүрч байжээ. Сүүлийн жилүүдэд тус улс зэр зэвсгийн экспортын өсөлтөөр дэлхийд тэргүүлж, Ази тивд зөвхөн Хятад улсын дараа жагсах болсон байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.