Инфляц

Бодлогын хүү

С.Баярцогт: Би хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх сонирхолгүй байна

Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын үүдэнд хэвлэлийн хурал хийж, өөрт нь холбогдох хэргийг Швейцарийн прокуророос цагаатгасан талаар мэдээлэл хийлээ.  

Тэрбээр "Анх 2016 онд надад хэрэг үүсгэхдээ Оюутолгойн гэрээг нөгөө талд ашигтайгаар хийсэн, ингэхдээ авлига авсан байж магадгүй гэсэн үндэслэлтэйгээр шалгаж эхэлсэн. 2018 оноос эхлэн тодорхой хугацаанд цагдан хорьсон. Энэ хугацаанд анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр орсон. Мөн Улсын Дээд шүүхийн хурлаар орж, дахин мөрдөн байцаалтад буцаагдсан. Тухайн үед шүүх нотолж чадахгүй бол цагааддаг хуулийн тогтолцоо байгаагүй учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Нэмэлт мөрдөн байцаалтыг бүтэн жилийн турш хийж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй адилаар 2016 он хэрэг үүсгэж, Монголын хоёр гурван бизнесмэнүүдээс мэдүүлэг авч, надад үйлчилж байсан Швейцарын холбооны улсын банк, Хонконг, "Рио Тинто" компани холбогдсон учраас Австралийн хууль, хүчний байгууллагуудыг орлцуулж, мөрдөн шалгасан юм билээ. Ингээд нийт зургаан жил болсон. Монголын улстөрчид дунд ийм олон улсын хууль хүчний байгууллагаар зэрэг зэрэг шалгагдсан улстөрч ховор гэж бодож байна. Швейцарь хууль дээдэлдэг улс. Ийм улсад миний хэргийг цагаатгасанд баяртай байна. Зургаан жил гэдэг хувь хүний хувьд маш их хуагцаа. Энэ хугацаанд 500 гаруй хоног шоронд суусан. Энэ хугацаанд "Монгол Улс 32 жилийн хугацаанд Үндсэн хуулиа төгс төгөлдөр төлөвшүүлж чадаагүй юм байна. Хууль засагладаг хэлбэрт оруулж чадаагүй, хүн засагладаг байдалд байсан юм байна" гэдгийг олж харсан. Тиймээс би улс төрийн цаашдын зорилтын хүрээнд хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана.  

Би хувь хүнийхээ хувьд өөрийгөө хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх сонирхолгүй байна. Гэхдээ Монголын түүхийг харвал Монголын төлөө зүтгэсэн улстөрч болгон хувь заяаныхаа хувьд хэлмэгдэж ирсэн. Би хэлмэгдэж болох ч Монголын хувь заяа төөрч болохгүй. Энэ үзэл бодллыг л агуулж, хэрэгжүүлж явна. Сайн муугаараа хэлэгдээд, 2009 оноос хойш Оюутолгой төсөл Монголын эдийн засгийг нуруундаа үүрч явна. Цаг хугацаа бүх юмны шалгуур. Одоо Оюутолгой бол хамгийн том төсөл" гэв.  

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.