Инфляц

Бодлогын хүү

Өнөөдөр байгаль хамгаалагчдад зориулсан смарт систем ашиглалтад орж байна

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох удирдлага, албан хаагчидтай уулзаж, тус салбарт ашиглаж байгаа цахим системүүд болон цаашид хийж хэрэгжүүлэх цахим шилжилтийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцлаа. Тус яам нь шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аялал жуулчлалын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэх гол байгууллагын хувьд инновац, технологийн шилдэг системүүдийг нэвтрүүлэх нь чухал юм.

Уулзалтын үеэр салбарын хэмжээнд ашиглаж байгаа www.license.met.gov.mnwww.ezagas.mn,  www.agaar.mnwww.eic.mn, жуулчдад зориулсан mongoliatravel.guide зэрэг 9 цахим системтэй танилцаж, цаашид тус системүүдийг нэгтгэж интеграци хийх талаар чиглэл өглөө.

Өнөөдөр байгаль хамгаалагчдад зориулсан смарт систем ашиглалтад орж байна. Олон жил ярьсан байгаль хамгаалагчдын ажлыг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах асуудлыг технологийн шийдлээр шийдсэн чухал ажил болсон байна. Мөн монгол орны түгээмэл амьтан, ургамлуудын биологийн болон байршлын мэдээллийг агуулсан “baigali” аппликэйшнийг олон нийтийн оролцоотойгоор хөгжүүлж байгаа аж.

Цаашид жуулчдад зориулсан зочид буудал, тээвэр, ресторан гэх мэт бүх үйлчилгээг нэг дор хөгжүүлсэн системийг нэвтрүүлэх,  тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн бусад байгууллагуудтай цахим системийн интеграцийг сайжруулах,  олон нийтэд цахим шилжилтийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаагаа сурталчилж ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга,  Инновац, цэвэр технологийн хэлтсийн дарга Т.Билгээ, Төрийн захиргааны удирдах газрын мэргэжилтэн С.Алтангэрэл нар оролцлоо гэж УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.