Инфляц

Бодлогын хүү

Гадаадад ажиллаж, амьдардаг Энэтхэгийн иргэд $100 тэрбумыг ар гэртээ илгээж, дэлхийд тэргүүлжээ

Дэлхийн Банк өчигдөр гадаадад ажил хөдөлмөр эрхлэгчдийн 2022 онд ар гэртээ илгээсэн мөнгөний хэмжээг зарлажээ.

Гадаадад ажиллаж, амьдардаг Энэтхэгийн иргэд энэ онд $100 тэрбумыг ар гэртээ илгээж, дэлхийд тэргүүлсэн байна.

Дэлхийн өөр ямар ч улсын иргэдийн ар гэртээ илгээсэн мөнгөний хэмжээ энэ босгыг давж байгаагүй тул энэ нь түүхэн дээд үзүүлэлт болж байгаа юм.

2022 онд дэлхий даяар гадаадад ажилладаг нийт иргэдийн ар гэртээ илгээсэн мөнгөний хэмжээ өмнөх оноос 5 хувиар өсөж, $626 тэрбумд хүрчээ.

Энэтхэгийн дараа илгээсэн мөнгөний хэмжээгээр Мексик, Хятад, Египет, Филиппин улсууд жагссан байна.

Хөгжиж буй орнуудын иргэдийн гадаадаас ар гэртээ илгээдэг мөнгө тухайн улсын эдийн засгийн чухал хэсэг болдог.

Тухайлбал Энэтхэгийн иргэдийн ар гэртээ илгээсэн мөнгөний хэмжээ улсынх нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 3 орчим хувь болдог байна.

 

Эх сурвалж: BBC

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.