АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ижил хүйстэн болон үндэстэн хоорондын харилцааг хамгаалах холбооны шинэ хууль тогтоомжид өчигдөр гарын үсэг зурж, сүүлийн 10 жилд үндэсний хэмжээнд өрнөсөн асуудалд цэг тавилаа. Байден олон мянган зочдын өмнө Гэрлэлтийг хүндэтгэх тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан бөгөөд "Гэрлэлт бол энгийн л нэгэн баталгаа юм. Та хүнд хайртай, түүндээ үнэнч гэдгээ баталж буйн нотолгоо. Түүнээс биш төвөгтэй зүйл огт биш юм. Төрийн хөндлөнгийн оролцоогүйгээр эдгээр асуултад хүн бүр өөрөө хариулах эрхтэй” хэмээн ерөнхийлөгч хэлжээ. Мөн тэрбээр "Манай улс түүхийн ихэнх хугацаанд үндэстэн хоорондын хосууд болон ижил хүйстнүүдийг хамгаалаагүй. Тэдэнд бусдын адил ижил нэр төртэй байх боломжийг олгож, хүндэтгэлтэй хандаж чадаагүй. Одоо энэ хуулийн дагуу үндэстэн хоорондын болон ижил хүйстнүүдийн гэрлэлтийг тухайн үндэстний бүх мужид хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхөөр боллоо” гэжээ.
Гэрлэлтийн тухай хуучин хуульд байдаг “гэрлэлтийг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд” гэж тодорхойлсныг албан ёсоор хүчингүй болгож, шинэ хууль баталжээ. Байден 1996 онд сенатын гишүүн байхдаа Гэрлэлтийг хамгаалах тухай хуулийн төлөө саналаа өгч байв. 2021 онд америкчуудын 68 хувь нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн нь 2014 оныхоос 14 хувиар өссөн байна.
Эх сурвалж: СNN
Нийт сэтгэгдэл (0)