“Хурдны замаар энэ Зул сарын баярын хамгийн эрхэм дээд бэлэг болох амьдралыг бид хүргэлээ. Цагдаагийн өвлийн өвгөний ачаар хоёр хүн бөөртэй болжээ” гэж тус улсын цагдаагийн алба сошиал хуудсандаа өчигдөр мэдээлжээ.
Ингэхдээ Lamborghini Huracan загварын автомашинаар тээвэрлэсэн байна.
Донорын эрхтнүүдийг Италийн зүүн хойд бүсийн Падуа хотын эмнэлгээс авч, Модена болон нийслэл Ром хотын эмнэлгүүдэд хүргэсэн юм байна.
Lamborghini Huracan загварын авто машины дээд хурд нь 300 км/цаг хүрдэг бөгөөд үйлдвэрлэгч нь 2017 онд Италийн цагдаагийн албанд бэлэглэж байжээ.
Болонья хотын замын цагдаагийн хэсэг үүнийг өдөр тутмын эргүүлд ашиглахаас гадна донорын цус, эрхтэн хүргэх зэрэг шуурхай тээвэрлэлтэд ашигладаг юм байна.
Өөр нэг Huracan загварын автомашиныг Ром хотын цагдаагийн хэсэг хурдны замын эргүүл хяналтын ажилд ашигладаг юм.
Спорт загварын тансаг ангиллын автомашин үйлдвэрлэгч Automobili Lamborghini S.P.A компани 1963 онд байгуулагдаж байжээ.
Эх сурвалж: AFP
Нийт сэтгэгдэл (0)