Инфляц

Бодлогын хүү

Дэлхийн улс орнууд эргээд ковидын эсрэг арга хэмжээ авч эхэлжээ

БНХАУ “Тэг ковид” бодлогоо сулруулж хилээ нээхээр болсонтой холбогдуулан Дэлхийн бусад улс орнууд буцаад ковидын арга хэмжээ авч эхэлжээ.

Одоогийн байдлаар Арав гаруй улс Хятадаас ирсэн жуулчдаас заавал ковидын шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж байна. Зарим улс орнууд мөн ковидын бодлогоо өөрчлөх талаар хэлэлцэж байгаа аж.

Энэ талаар Хятадын тал ялгаварлан гадуурхсан, байж боломгүй үйлдэл хэмээн үзэж, хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.

Европын холбооны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн комиссар Стелла Кириакидес: БНХАУ-аас ирэх жуулчдад болон Хятадаас ирж байгаа агаарын хөлгүүдийн бохир усанд шинжилгээ хийх, Европын улс орнуудад вирусийн нөхцөл байдалд хяналт тавих эсэх асуудлаар хэлэлцэж байна гэжээ. Энэ асуудлыг Европын холбооны улс орнууд шуурхай хурал зарлан эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.

 Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.