Инфляц

Бодлогын хүү

Владимир Путин Америкийн жүжигчин Стивен Сигалыг Найрамдлын одонгоор шагнав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн жүжигчин Стивен Сигалыг Найрамдлын одонгоор шагнах тухай зарлигт гарын үсэг зуржээ.

Түүний олон улсын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнаж буй талаар мэдэгдэлд дурдсан байна.

Өдгөө 70 настай Стивен Сигал 2016 онд Оросын иргэншилтэй болжээ. Паспортыг нь түүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр гардуулсан юм. Тэрээр мөн Америк, Сербийн иргэншилтэй.

Сигал 2018 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны АНУ, Япон дахь тусгай элчээр томилогдон ажилласан байна.

Тэрээр Оросын Украин дахь халдлагыг буруутгаж байгаагүй юм.

Эх сурвалж: CNN

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.