Энэ оны эхний улиралд Европын Холбоо (ЕХ)-ны хүлэмжийн хийн ялгарал 2.9 хувиар буурсан болохыг “Евростат” статистикийн байгууллага мэдээлжээ.
Тодруулбал нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэлх ЕХ-ны нийт хүлэмжийн хийн ялгарал 941 сая тонн байсан нь өмнөх оныхоос 2.9 хувиар буурсан үзүүлэлт юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод дийлэнх улсад цаг агаарын ноцтой үзэгдлүүд тохиохтой зэрэгцэн ЕХ-ноос 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралгүй ногоон эдийн засгийг бүтээхээр зорьж байна.
Тухайлбал энэ оны эхээр 2035 оноос эхлэн бензин, дизель хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг зогсоох шийдвэрийг баталсан.
ЕХ-ны 27 орноос 21-д нь хүлэмжийн хийн ялгарал буурсан бөгөөд Болгар, Эстони, Словени гэсэн орнуудад хамгийн их буурсан үзүүлэлт гарчээ. Эсрэгээрээ Ирланд, Латви, Словак, Дани, Швед, Финландад хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсэн гэв.
Эх сурвалж: Ройтерс
Нийт сэтгэгдэл (0)