Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамбыг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томиллоо.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ДАШЦЭДЭНГИЙН БААСАНДАМБА:
Бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамба 1993 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар дунд сургууль, 1997 онд Цэргийн их сургуулийг Авто техникийн ашиглалтын инженер, 2005 онд Батлан хамгаалах удирдлагын академийг Стратеги-тактик, цэргийн удирдлага, 2018 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг Төрийн цэргийн аюулгүй байдлын удирдлага мэргэжлээртөгссөн.
Цэргийн ухааны доктор. ҮБХИС-ийн дэд профессор, авто техникийн зөвлөх инженер, цэргийн мэргэжлийн I дүгээр зэрэгтэй. Англи, орос хэлтэй.
2009 онд Малайз Улсад “НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны цэргийн багийн захирагчийн дамжаа”, 2010 онд Канад Улсын Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургуулийн англи хэлний дамжаа, 2013 онд ХБНГУ-д НАТО-гийн “Хямралт байдлын удирдлагын дамжаа”, 2015 онд АНУ-ын Хавайн Ази-Номхон Далайн аюулгүй байдлын судлалын төвийн “Ахисан түвшний аюулгүй байдлын дамжаа, 2022 онд мөн төвийн “Хамтын аюулгүй байдлын дамжаа”-нд мэргэжил дээшлүүлсэн.
Нийт сэтгэгдэл (0)